Dark Light
Нийгэм | 2024-10-19

Сүхбаатар аймгийн ИТХ М.Идэрбатыг улираан томилох шийдвэр гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  анхдугаар хуралдаанаас Сүхбаатар аймгийн Засаг даргад Манлайбаатарын Идэрбатыг нэр дэвшүүлж, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр батламжлуулахаар уламжиллаа.

М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Ажлын туршлага:

2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш

2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал

2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч

2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч

2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2008-2017 онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга

2017 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10