Dark Light
Нийгэм | 2024-10-19

Цоохор ирвэсийн өдрийг угтан танин мэдэхүйн өдөрлөг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг олон улсад цоохор ирвэсийн өдөр болгон тэмдэглэдэг.

Арван хоёр оронд тархсан цоохор ирвэсийн нөөцөөрөө манай улс дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна. Тархац нөөцийн тооллогоор 1000 орчим цоохор ирвэстэй гэсэн дүн мэдээ гарчээ.

Цоохор ирвэс бол нэн ховор амьтан бөгөөд байгалийн экосистемийн зохистой байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. Тиймээс дэлхий нийтээрээ энэхүү ховордож буй амьтныг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэх, ирвэсийн талаар зөв мэдээлэл түгээхээр олон улсын ирвэсийн өдрийг жил бүр тэмдэглэдэг юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ өдрийг угтан Улаанбаатар паркад танин мэдэхүйн өдөрлөг зохион байгуулсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10