Dark Light
Нийгэм | 2024-10-20

Тамсаг булагт хээрийн түймэртэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Халх гол сумын нутаг Тамсгийн орчимд хээрийн түймэр гарч, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газраас нэг бүлэг ажиллаж байна.

Хоёр өдрийн өмнө Матад сумын Баянхангай багийн Бумбатын ухаа, Хөлөнбуйр сумын Баян-Өлзий багийн Уушиг уул гэдэг газарт хээрийн түймэр гарсныг мэргэжлийн ангийн бүлгүүд, малчин иргэд унтрааж, цурманд оруулсан юм.

Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБГ-аас анхааруулж байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10