Dark Light
Нийгэм | 2024-10-21

Иргэнээ гүтгэсэн их хурлын гишүүн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ө.Шижир иргэн Т.Болдын хүүг хүн амины хэрэгтэн гэж хэлсэн хойноо хэлээ хазаж, хэвлэлийн ярилцлагаар түргэдсэнээ хүлээж, уучлал гуйсан ч Ёс зүйн хороогоор орох, цагдаад дуудагдахад хүрлээ. Ө.Шижирийн АН-аас ах нарыг зайлуулах тухай жиргээн дор иргэн Т.Болд “Женког зайлуулъя” гэж бичээд “Таны хүүгийн хүн амины хэргийг хүртэл зайлуулъя... Ажилтныхаа амь насыг бүрэлгэчихээд аав нь энд ариухан байгаад ч яах юм” гэдэг хариу хүртсэн юм. 

Баримт сөхвөл, “Скай ресорт”-ын ажилтан биш үйлчлүүлэгч хүнд гэмтэл авч амиа алдсан осол энэ оны эхээр гарсан. Харин Т.Болдын хүү нь “Скай ресорт”-д ажиллаж байгаад 2, 3 жилийн өмнө гарсан юм байна. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан, жагсаалтаар гишүүн болсон Ө.Шижир нь 2021 онд хадамдаа агсам тавьж, хаалгыг нь эвдээд цагдаад байцаагдсан, Циндао пийжүү уунгаа Монголын ирээдүйн талаар ихээхэн санааширсан пост зэргээс болж олны хэл аманд өртөх дуртай залуу юм. Т.Болд нь ч хэлж шүүмжлэхээс илүү хараал зүхлийн үгээр хайр гамгүй шүршдэгээрээ жиргээнд танигдсан ах нарын нэг.    

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10