Dark Light
Нийгэм | 2024-10-21

Нью-Мексико мужид үер бууж 2 хүн амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн бямба гарагт Нью-Мексико мужийн Розуэлл хотод 5.78 инч буюу 102-178 мм хур тунадас орсны улмаас үер бууж хоёр хүн амь насаа алдаж, 300 орчим иргэнийг аварч, нүүлгэн шилжүүлжээ. Мөн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж руу ус орж их хэмжээний хохирол учруулсан талаар тус хотын цагдаагийн албанаас мэдээлжээ.

Тус хотод орсон 5.78 инч хур тунадас нь 1901 оны 11 дүгээр сарын 1-нд үерийн 5.65 инч хүрсэн түвшнийг нэг шөнийн дотор давсан аж. Розуэлл хотын албанаас мэдээлсний дагуу даваа гарагийг дуустал Онц байдал зарлаж, ард иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байгаа аж.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: abcnews.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10