Dark Light
Нийгэм | 2024-12-14

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Автомашин онхолдсон зам тээврийн осол өчигдөр гарчээ. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож хоёр хүн амиа алдаж, нэг хүн гэмтсэн байна.

Ослын дуудлага өчигдөр 02:15 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад иргэн Б-ийн жолоодож явсан “Toyota Prius-30 маркийн автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан 34-35 насны хоёр хүн амиа алджээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хол, ойрын замд гарахдаа үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10