Dark Light
Нийгэм | 2024-12-17

Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны арванхоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 40.4 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 143 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны ажлуудыг гүйцэтгэж дуусгав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10