Dark Light
Нийгэм | 2024-12-17

Монгол Улсын нийт гадаад өр 35.6 тэрбум ам.доллар болж өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ҮСХ-ноос 2024 оны эхний 11 сарын үзүүлэлтийг танилцуулав.

Өрийн статистикаар улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.4 (7.2%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 (2.2%) сая ам.доллароор тус тус өссөн байна. Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (16.6%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурчээ. Нийт гадаад өрийн 16.7 (46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.8 (21.9%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.0 (5.6%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 8.0 (22.5%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10