Dark Light
Нийгэм | 2024-12-22

"Боловсролын технологийн өдөрлөг" болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор хүүхэд, залуучуудын инженер сэтгэлгээ, цахим хэрэглээг дэмжих зорилготойгоор боловсролын технологийн шинэ шийдлүүд, орчин үеийн сургалтын арга барилыг таниулах, цахим үйлчилгээ, ухаалаг платформын хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр 2024 оны 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд "Боловсролын технологийн өдөрлөг"-ийг Даланзадгад сумын 7-р сургуулийн спорт зааланд зохион байгуулагдаж байна. 

Өмнөговь аймаг нь боловсролын салбартаа сургалтын шинэ технологийг нэвтрүүлж, ашиглах чиглэлээр санаачилга гарган 22 сургуульдаа Ухаалаг ангийг байгуулж, 32 цэцэрлэгээ ШИМТ хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнээр хангаж, 2025 онд нийт сургуульдаа бага боловсролын СТЕМ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10