Dark Light
Нийгэм | 2024-12-24

Сураггүй болсон эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12 дугаар сарын 23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 12 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19