Dark Light
Нийгэм | 2024-12-24

Хийморийн дарцаг хатгахад сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2024.12.25 / ЛХАГВА ГАРАГ 

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР 

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна 

Наран ургах, шингэх: 08:41-17:04 

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Хий 

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 25, Буд гараг. Билгийн тооллын 25, Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:41-17:04. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10