Dark Light
Нийгэм | 2024-12-25

ХӨСҮТ: Менингококкт халдвараар 1 хүүхэд эндсэн гэдэг худал мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэнгээс тодрууллаа.

Гурван хүүхдээс менингококкт халдвар илэрч, нэг нь эндсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

Худал мэдээлэл шүү. Батлагдсан нэг тохиолдол бий. Эмчилгээ эхэлчихсэн явж байна. 

Өөр тохиолдол нэмэгдээгүй гэсэн үг үү?

Дахин нэг хүүхдийг шинжилгээнд хамруулсан. Хараахан батлагдаагүй байна.

Илэрсэн нэг тохиолдлын хавьтлууд бүгд хяналтад байгаа юу?

Тийм. Бүгдийг нь шинжилгээнд хамруулаад Өрхийн эмнэлгийн хяналтад бий.

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байгаарай.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10