Dark Light
Нийгэм | 2024-12-26

“Зайрмаг” нуурын мөс цөмөрч, ачааны автомашин суужээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Зайрмагийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 168 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ “Зайрмаг” нуурын мөс цөмөрч ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Даланжаргалан сумаас Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн  “Dayun CGC4250” загварын ачааны автомашин нуурын эргээс 60 метр зайд мөс цөмөрч 1.8 метрийн гүнд суусан байсныг ажиллан зүтгүүрээс чиргүүл хэсгийг салгаж, ажиллагааг 17:45 цагт түр зогсоосон. Татан гаргах ажиллагааг үргэлжлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10