“Улаанбаатар травэл экспо 2025” аялал жуулчлалын үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус үзэсгэлэн 5 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд болно.
Үзэсгэлэнд ирснээр иргэд, аялагчид дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.
Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, олон улсын зочид төлөөлөгчид болон аялал жуулчлалын байгууллага, тур оператор компаниудын төлөөлөл оролцож, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна.
Энэ удаад БНХАУ-ын Хайнань, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлалын тур оператор, авиа компани, төлөөлөгчийн газрууд оролцож, үйл ажиллагаа, аяллын хөтөлбөрийн мэдээлэл өгнө.