Dark Light
Нийгэм | 2025-05-15

О.АЛТАНГЭРЭЛ: ҮҮНЭЭС САЛАХ АРГЫГ СҮҮЛИЙН 5 ЖИЛ ЯРИЛАА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Шалгалтын ажиллагаатай холбоотой зүйлийг АТГ хэлэх байх. Гэхдээ хэдүүлээ нэг зүйлийг харах ёстой. Ер нь өнгөрсөн жилүүдийн турш дарга сайд, энэ улсын нөлөөтэй гэж үзсэн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбоотой, эхнэр хүүхдүүдийнх нь элдэв тансаглалтай холбоотой дуулиан шуугианууд гарч байсан. Энэ нь өөрөө ямар нөлөөтэй байна вэ гэхээр эргээд хүүхэд залуучууд, үнэн шударгаараа хөдөлмөрлөж байгаа хүмүүс, залуучууд хараад даган дуурайх, ийм зүйл байхгүйдээ гутрах ийм нийгмийн үзэгдэл боллоо. Үүнээс салах нэг арга байна гэж би сүүлийн 5 жил ярьж байгаа хүн шүү дээ. Ерөөсөө улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан бол орлогоо нотол. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй юу ч ярихгүй. Мөнгө өөрөө мөртэй. Татвар төлсөн байх ёстой. Дансаараа дамждаг. Гэрээ хийгддэг. Мөнгө мөртэй шүү дээ. Үүний хүрээнд асуудал орлогоо нотол. Хууль бус байх юм бол хурааж авъя гэдэг хуулийн төслийг би яриад л явж байгаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00