Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн одон медаль гардуулахын сацуу БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нарын албаныхан, дайчид, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Монгол цэргийн сүрийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, Монгол Улсын төр, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас даалгасан хүндтэй үүргээ мадаггүй гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүндээ халуун талархал илэрхийлж, цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа Энхбаатарын Билэгсайхан командалсан билээ.
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|