Dark Light
Нийгэм | 2025-05-15

ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ БАЙГУУЛАХАД САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2025.05.16 / БААСАН ГАРАГ 
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР 
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө 
Наран ургах, шингэх: 05:12-20:25 
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул 
Аргын тооллын тавдугаар сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 19, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 05:12 цагт мандан, 20:25 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27