Dark Light
Нийгэм | 2025-05-15

НУМ: ТА ЭРЧ ХҮЧ ИХТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ойр дотнын найз нөхөд уулзах магадлалтай байна. Магадгүй энэ нь танд амьдралын жинхэнэ амтыг мэдрүүлж чадах байх. Таны гэр бүлийн асуудлууд албаны ажил хэргээс тань хөндийрүүлэх магадлалтай байна. Албан ажлын шаардлагаар гэр ахуйн элдэв асуудлуудаас холхон байх хэрэгцээ гарвал энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ сайн ойлголцохыг од эрхэс зөвлөж байна.

Үхэр: Мөнгө санхүүгийн нөхцөл сайжирсан ч арвич хямгатай бай. Цаг заваа зөв төлөвлөж сур. Тэгвэл та бүгдийг амжуулж чадна. Өнөөдөр чухал хүнтэй уулзах ажил хэрэг бүтэмжтэй байна. Залуу хүмүүс сурахын зэрэгцээ ажил хийх санаа төрнө. Гэвч хэтэрхий мөнгө олох гэж улайрснаас бусад үзүүлэлт муудна гэдгийг санаарай.

Ихэр: Шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Ажил хэргийн түншүүдтэйгээ хамтран хийх ажил хамгийн чухлаар тавигдана. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлсээс хол бай. Шийдвэрлэгдээгүй, ужиг болсон асуудлуудаа барьж авахад сайн. Орой гэрээсээ гарч, гэр бүл хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Тэвчээртэй байж архины тамхи зэрэг хорт хэрэглээ, муу зуршлаас хол бай.

Мэлхий: Сонирхолтой татсан, өндөр цалинтай ажилд орох боломж гарна. Сонирхолтой мэдээ хүлээн авна. Тодорхойгүй зүйлд цаг нь болоогүй байхад бүү дүгнэлт гарга. Бодлогогүй хөдөлбөл амжилт олохгүй. Гадаад нөхцөлөөс хамаарсан аливаа эргэлзээг сайтар шалга. Таны туршлага, өөдрөг санаа бусад хүмүүст сайн зөвлөгөө өгөхөд түлхэц болно.

Арслан: Энэ өдөр буруутай бол эхэлж уучлал гуй. Зөрчилдөөн гарч, найз нөхдөд тань таагүй харилцаанд орох бололтой. Өөртөө хэт итгэлтэй байдал таны анхаарлыг сулруулсан байж болзошгүй. Хэцүү ажил хэргийг бүү гүйцэтгэ. Албан томилолтоор явах, гэрээ хэлцэл байгуулах зэрэг олон ажлын санал таныг хүлээж байгаа бололтой.

Охин: Эрхэлж буй ажлаа солих талаар нухацтай бодно. Чухал бизнесийн эсвэл нэр хүндтэй компаниас хамтрагч болох санал хүлээн авна. Мөн орлого сайн олох гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Сэтгэл хөдлөл хэтэрч болзошгүй. Мөнгөө дэмий бүү үр. Та тайван байдлаа хадгалж, аливаа асуудал дээр зөв шийдвэр гарга.

Жинлүүр: Цалин хөлсөө нэмүүлэх талаар санаачилга гаргаж болно. Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Харин олон нийтийн ажилд амжилт, нэр хүнд олно. Сонирхолтой ажлын саналыг хэдий шууд ашиг олж эхлэхгүй байсан ч зөвшөөрч болно.

Хилэнц: Өөрийн ололт амжилтаа дүгнэж цэгнэн, ирээдүйн төлөвөө зураглан харах хэрэгтэй. Чухал ажилдаа анхаарч, хяналт үнэлгээ хийхэд таатай байна. Илүү далайцтай, орчин үеийн хөгжилтэй хөл хийлсэн үндэслэлийг бодож ол. Хувийн амьдралд халуун дулаан хайр дурлалын харьцаа үгүйлэгдэх байх. Гэсэн ч төвлөрөх хэрэгтэй болно.

Нум: Та эрч хүч ихтэй байна. Нарийн мэргэжлийн чиглэлээр асуудлыг гайхалтай шийдвэрлэж бусдыг араасаа дагуулах болно. Таны итгэсэн сэтгэлийг гонсойлгох зүйл гарсан ч их ач холбогдол өгөлгүй өөрөөрөө бай. Ганц бие хүмүүс ганцаардлыг мэдэрнэ. Гэхдээ та шинэ танилтай болбол сайн судлаарай. Бусдад яаран бүх нууцаа дэлгэж болохгүй.

Матар: Нөхөрсөг хандлага олон нийтийн харилцаанд давамгайлна. Гэхдээ залуу хүмүүсийн хувьд нэг талаас бусдаас үл хамааралтай байх хүсэл нөгөө талаас бусдыг захирах гэсэн эрмэлзэл хоорондоо зөрчилдөнө. Хайр дурлалын харилцаа эсвэл ажил хэргийн уулзалт аль нь чухал вэ гэдгийг тодорхойлох шаардлага үүснэ. Бусдад үл ойлгогдом бөгөөд нууцлаг харагдуулдаг онцлог илүү тодрох болно.

Хумх: Дотоод эрч хүч, энерги чадлаа мэдэрнэ. Та өмнөхөөс сайхан сэтгэлтэй байна. Бүх л зүйл хялбар харагдана. Гэхдээ эрүүл мэндээ анхаарахгүй бол өвчин тусч магадгүй. Танихгүй хүнтэй бүү маргалд. Ажил дээр асуудал гарах ч та түүнийг зохицуулж чадна. Харин өөрийн сайн мэдэхгүй зүйлд хошуу ч хуруу ч дүрэхээс зайлсхий.

Загас: Ухаалаг хүмүүсээс сонссон зөвлөгөө таны амьдралыг өөрчлөх хүчтэй байна. Амьдрах орчноо өөрчлөх шаардлагатай болсныг од эрхэс сануулсаар байна. Их уншиж, шинийг эрэлхийл. Тааламжтай шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Хэрвээ та бусдын байр суурийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө тэдний оронд тавин, ойлгож чадвал олон ашигтай зүйлийг сурч мэднэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00