Dark Light
Нийгэм | 2025-05-16

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 25-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Хур тунадас: 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +25...+30 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
 
Хур тунадас: 20-нд бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй. 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14