Монгол Хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Олон улсын хөөмийн VI наадам"-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын захирамжаар "Ажлын хэсэг" байгууллаа.
Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч М.Баяртаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2025.05.16/ хуралдав.
Хурлаар:
- Олон улсын Хөөмийн наадмын хөтөлбөр, төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээ, бэлтгэл ажлын талаар санал солилцов.
- "Олон улсын хөөмийн VI наадам"-ыг энэ оны наймдугаар сарын эхээр зохион байгуулна.
Наадмын үеэр:
- "Монгол хөөмийн урлаг" эрдэм шинжилгээний бага хурал,
- Хөөмийн хамтлаг, гоцлол, хүүхэд, орчин үеийн үзүүлбэр гэсэн төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж
| Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
|