БИЛГИЙН ТООЛЛЫН 20 /2025.05.17/ БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 05.11-20.26
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 5 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 20, Суулга одтой, улаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.