Dark Light
Нийгэм | 2025-05-16

ИХЭР: ЯАРАН ШИЙД БҮҮ ГАРГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шинэ танилууд таныг өөрийн үйл ажиллагаандаа татан оруулбал мөнгө олох боломж гарна. Таны эрүүл мэнд таны сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарна. Эрүүл мэндээ бодож баяр хөөртэй байхыг хичээ. Дасгал хөдөлгөөнтэй хийж, спортоор хичээллэ. Гэр бүл, хүүхдүүдэд тань хайр энхрийлэл хэрэгтэй байна. Иймээс тэднийгээ аз жаргал болгохын тулд сайхан зүйлээр бэлэг барь.

Үхэр: Гэнэтийн үйл явдал анхаарал сарниулна. Яарч сандралгүй, өөрийн бодлыг ойлгомжтой илэрхийл. Зоригтой шийдэмгий байдал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Ганц бие хүмүүс өнгөрсөн амьдралын алдаагаа засаж, хайр дурлалтай нүүр тулахаар шийдэх бололтой. Болзоонд анхны сэтгэгдэл чухал учир чадлаараа хичээ.

Ихэр: Ихэнх хүмүүс боловсролдоо багагүй мөнгө зарцуулна. Гэхдээ дан ганц мөнгө энэ асуудлаа шийдэхэд тус болж чадахгүй. Хамгийн гол нь таны хичээл зүтгэл байна. Эрүүл мэнд тогтвортой байна. Сэтгэл санаа, эрч хүчээ сайн дэмжвэл гадаад үзэмж сайхан болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиох тухай бодно. Яаран шийд бүү гарга.

Мэлхий: Таны саналыг бусад хүмүүс хайнга эсвэл эсэргүүцэн хүлээн авна. Гэхдээ байгуулсан гэрээ хэлцлээ бүү зөрч. Буулт хийх чадваргүй байвал ирээдүйн ашигтай ажлаа алдана. Хуумгай шийдвэр бодлогогүй алхам ялагдалд хүргэнэ. Ажилдаа шинэ боломж олж чадвал өөрөө өөрийгөө ялан дийлнэ. Гэвч үүний төлөө өөрийн үнэтэй зүйлээ алдах хэрэггүй.

Арслан: Энэ өдрийг хайртай хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг хичээ. Таны бодол санаанд орж ирэх бүхий л зүйлээ хүчтэй сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх бололтой. Ийм үед хувийн амьдралын чухал асуудлыг хэлэлцэх, аз турших зэргээс аль болох зайлсхий. Хайр дурлалын харилцаанд тэмцэл байх ёстой гэж үздэг бол энэ нь том эрсдэлийг дагуулна гэдгийг санахад илүүдэхгүй. Та хир их хайрлуулахыг хүснэ төдий чинээгээр бусдыг хайрла.

Охин: Хэрвээ олсон амжилтын юу нь ч таныг баярлуулж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид ханд. Дотно хүнтэйгээ харьцах харилцаанд өөрчлөлт гарна. Аливаа шинэ эхлэлд өнөөдөр бэлэн бай. Амьдралаа сайхан өнгө будгаар хучиж, гэр бүлдээ эергээр нөлөөлөхийг бодоорой. Өнөөдөр танд амар тайван орчин хэрэгтэй.

Жинлүүр: Гэр бүл, найз нөхдийнхөө дунд харилцааны уур амьсгал эерэг дулаахан байна. Та мөнгийг хамаагүй үрдэггүй ч түүнийг хэрхэн зарцуулахыг бусдаас сайн мэддэг байх нь чухал байна. Хуримтлуулсан мөнгөнийхөө нэг хэсгийг ирээдүйд зориулан хадгаламжид хий. Сайн судалгаа хийгээгүй үйл ажиллагаанд оролцохгүй байхыг танд зөвлөж байна.

Хилэнц: Өөрийн бурууг бусдад бүү наа. Ачаалал ихдэж, стресст орох магадлалтай. Эрүүл мэнд муудаж магадгүй. Шууд эм тариа хэрэглэхийн оронд сайн амар. Асуудалд орсон бол мэдлэг боловсрол сайтай хүмүүстэй зөвлөлд. Энэ нь ажил хэрэгт хэрэгтэй ирээдүйг наашлуулах мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

Нум: Гэр бүлийнхэн тань хувийн асуудлаараа маш дотно яриа өрнүүлэх болно. Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та аль болох эелдэг байгаарай. Энэ үед танд сайн найз нөхөдтэйгөө хамт өнгөрөөсөн сайхан мөчүүд эргэн дурсагдаж, бага зэрэг гуниглах бололтой.

Матар: Өөрийгөө зөв тодорхойлох өдөр болно. Ойр дотнын хүний эелдэг биш зан таны сэтгэлд сэв суулгаж магадгүй. Зарим хүмүүс үр хүүхдэдээ гомдох бололтой. Гэхдээ хүүхэд бол хүүхэд гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд ямар үед нь танд хэцүү байдгийг мэдэх албагүй. Хүүхэд болон настай хүмүүсийн дархлаа муудаж болзошгүй. Гэр бүл бие биеэ ойлгосон тохиолдолд хариу хайр халамж тусламж дэмжлэг ирнэ.

Хумх: Таны нийтэч байдал, сэтгэл татам чанар өснө. Ойр дотнын найзууддаа бэлэг сэлт өгч баярлуулах нь хэн хэндээ сайхан сэтгэл ханамж өгнө. Энэ өдөр гадаад төрх гоо сайханд тааламжтай хандана. Өөрийн сайн тал, авьяас чадвараа харуулах янз бүрийн арга хэмжээнд оролцох хүсэл төрнө. Аливаа уулзалтын чухал хүн нь болж чадвал сонирхолтой хүмүүстэй танилцана. Зугаа цэнгээнд оролцвол өөрийгөө бусдад зөв харуулж чадна.

Загас: Хүсэл мөрөөдлөө бодит байдал дээр биелэхгүй байсан ч өөрийн мэдрэмжээ эергээр хүлээн ав. Хувь заяа таныг сорьж, зорилгодоо хэр тууштай хандахыг тань сорьж байна. Ирээдүйтэй ажил мэргэжил таны хэв маяг, мэдлэгийн түвшнийг өөрчилнө. Таныг амжилтын шатаар урагшлахад сайн нөлөө үзүүлэх мэдээлэл ирнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18