Dark Light
Нийгэм | 2025-05-17

УЛС ТӨРЧДИЙН БРЭНД ГАНГАРАА ОФФШОР БҮСЭД ШИЛЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үнэтэй брэндийн дуулианы дараагаас дэгжин гишүүн, ганган улс төрч ховордож, энгийн даруу, эгэл хүмүүн горимдоо шилжээд байна. Зуугаас дээш долларын гуталтай хүн ч олдохоо байж, саяас илүү гонжоомтой гишүүн таарахаа байлаа. Эдээр биеэ чимэх нь гутамшиг болж эхлэнгүүт улс төрчид эхнэр, нөхрүүдээ хямдхан хувцас авхуулахаар яаруулж, нөгөөдүүл нь хаана тийм юм байдгийг нь мэдэхгүй сандарч, сэтгүүлчдэд байцаагдахдаа хэлэх хямдхан брэндүүдийн нэр цээжлээд тун завгүй байна. Брэндээ нуухын тулд зөвхөн оймс, түрсик, хөхөвч гэх мэт халдашгүй дархан эрхтэй биеийн дотуур хувцас буюу оффшор бүсэд шилжсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02