Dark Light
Нийгэм | 2025-05-17

УНГАРААС ОЛУУЛАА ХАМЖИЖ АВЧИРСАН ХУР ИХ ТУРШЛАГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатарын хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй 40 бусад, 110 бараа бологчдоо дагуулан Унгарт очиж хур их туршлага хуримтлуулан, Будапешт хотоос будаа идээд ирсэн байна. “Али Баба 40 дээрэмчин” гэдэг шиг Х.Нямбаатар ба бусад хурган дарга нар албан томилолт, 110 дуучин хөгжимчин бүжигчин аялан дагалдан тоглолтоор хүрэлцэн очиж, Будапештын будант тэнгэрийг цочтол дуулж, өгцөг газрыг нь өлцөртөл дэвслэн бүжжээ.

Онгоцны тийз, хоол буудал, орой үдшийн завсарлага гэх мэтээр 150 хүний зардлаа бүрэн нөхөх арвин их туршлага ачиж авчирсан байна. 40 дарга түшмэл, 110 дуучин хөгжимчин тус бүр 23 кг туршлага, нийт 315 кг судалгааны материалаа тээш дүүртэл чихэж авчраад, тархиа гашилтал уншаад Улаанбаатарыг Унгарын нийслэл шиг болгохоор ухаан бодлоо хөвчрүүлж байгаа юм байна.

Будапештын бродюрын өчигдөр ба өнөөдөр, ТҮЦ гүй Буда, түгжрэлгүй Пешт зэрэг авчирсан их туршлагаа нэг бүрчлэн унших магадлал өндөр, уншаад ойлгохоос ч сийхгүй, ойлгоод бүр ажил болгох шинжтэй байгаа юм байна.

Манай хотын дарга манай хотын иргэнтэй Мажар улсын нийслэлд маш нухацтай уулзаж байгаа бодит зураг, Дунай мөрний эрэг дээр дуусдаггүй яриа өрнүүлсэн хөдөлшгүй баримтуудыг хараад суусан цэцнээс, явсан тэнэг дээр гэдэг унгар ардын биш монгол ардын үг санаанд ярсхийтэл буулаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14