БИЛГИЙН ТООЛЛЫН 21 /2025.05.18/ НЯМ ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.10-20.27
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий
Аргын тооллын 5 сарын 18, Адьяа гараг. Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.