2025 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралдаа томоохон өөрчлөлт хийх гэж хэт улайран зүтгэх хэрэггүй. Харин сайн унтаж амар. Өвдөх магадлалтай. Энэ өдөр өвчин тусвал түүнийг эмчлэхдээ болгоомжтой бай. Учир нь өвчний явц таамаглах аргагүй байна. Хувийн ариун цэвэр, амьдралын хэмнэлдээ анхаарал тавь. Гадаад руу явах хүмүүст элдэв саад учрах магадлалтай.
Үхэр: Энэ өдөр хэрүүл маргаанд оролцохгүй байхыг хичээ. Аливаа санал зөрөлдөөнийг хэт өөрийнхөөрөө шийдэхгүй, аядуухан байдалд шилжүүл. Цагийг нь олж зарим зүйл дээр таны буруу байхгүй ч бууж өгч сур. Гэр бүлээ анхаар. Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлийн харьцаанд таагүй зүйлс учирч болзошгүй. Сайхан сэтгэлээр уучлах юм бол та үр ашгийг нь удахгүй хүртэнэ.
Ихэр: Сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань тусална. Алдаатай мэдээлэл, буруу тооцоо зэргээс болж болчимгүй үйлдэл гарах магадлалтай өдөр. Ихэнх хүмүүс дотнын хүнийхээ өмнө буруу зүйл хийж болзошгүй тул зуурдын учралаас зайлсхий.
Мэлхий: Биеийн эрч хүч дээд зэрэг байна. Шийдэмгий байж, эрч хүчээ төвлөрүүл. Аахар шаахар асуудлуудаас чухлыг нь барьж ав. Гэнэтийн ашигтай ажил эрсдэл дагуулна. Бусадтай эвдрэлцэлгүй тайван байдлаар ямар ч асуудалд ханд. Гэр бүл, ойр дотно хүмүүсийн сэтгэлийг гонсойлгох гэнэтийн үйлдэл гарахаас урьдчилан сэргийл.
Арслан: Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь хамгийн сайн ойлголцох арга байна. Өнөөдөр хайр дурлалын тулгамдсан асуудлыг шийдэх сайн нөлөө од эрхсийн ивээлд байна. Гэвч бүх хайртай хосууд болон гэр бүлийнхэн аз жаргалтай байж чадахгүй. Зарим мэдрэмж нь ямар нэг тусгай аргаар хайртай хүнээ өөртөө татах байдалд оруулна. Энэ нь нэг талаар сэтгэл санааг шаналгаатай байхад хүргэнэ.
Охин: Хайр дурлалд таатай хандлага зонхилно. Цагийг найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд аятайхан өнгөрүүл. Ажил төрлийг хойш тавьж болохгүй бол санаа зовоохгүй хийх чадварлаг мэргэжилтнүүдэд даалга. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ түргэн бүтээх хэлхээ холбоо тогтоож чадвал чухал алхам хийх боломж гарна.
Жинлүүр: Өөртөө шинэ зорилго тавь. Энэ цаг үед маш нягт нямбай байх ёстойг үргэлж сана. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх боломжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашигла. Мөн энэхүү гол нь зорилго чинь арга барилтайгаа уялдах ёстой. Үгүй бол та цагаа дэмий үрж, эрч хүчээ алдан ядрах болно.
Хилэнц: Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Өөрийгөө эерэг байдлаар цэнэглэхэд тохиромжтой өдөр. Хэрэггүй бодол санаагаа зүгээр л гаргаж хая. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Бодож санасан зүйлээ нэрэлхэлгүй бусадтай хуваалц. Гомдол гутралаа дотроо бүү хадгал. Хачирхалтай санал ирж болзошгүй.
Нум: Өөртөө болон ойр дотнын хүмүүстээ итгэх итгэлээ сэргээх өдөр. Хэт ачаалалтай ажиллах хэрэггүй. Гэр бүлдээ илүү цаг зарцуул. Хайртай хүмүүстээ өөрийнхөө талаар эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх тал дээр их хичээ. Гадаадад суугаа болон настай хүмүүс эрүүл мэндээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагд.
Матар: Зарим зүйл дээр шийдэмгий, өөрийнхөөрөө бай. Ихэнх хүмүүс алдагдалд орох магадлалтай тул хүнд байна. Цагийг тайван, ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Найз нөхдөө гонсойлгохгүйн тулд биеэ барьж, өөрийнхөө байдлыг илэн далангүй хуваалц. Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй тул хямралын үед хэрэгцээгээ багасга, зайлшгүй биш бол эд зүйл бүү худалдан ав.
Хумх: Өвөрмөц хүнтэй харилцаа тогтоох нь сэтгэлийн хөдөлгөөнийг тань нэмэгдүүлнэ. Хэрэв та зав чөлөө ихтэй л биш бол хэт романтик зүйлд татагдах хэрэггүй. Сайхан зүйлсийг хэтрүүлж хэрэглэх нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санаанд муу байх болно. Тухайн үедээ жаргалтай мэт байв ч дараа нь ямар алхам хийхээ мэдэхгүй сэтгэл зовниж, гацаанд орж болзошгүй.
Загас: Гэнэтийн өөрчлөлт амжилт азгүйдэл алийг нь ч авч ирж магадгүй. Таны сайн зан чанар өөрийн байр сууриа бэхжүүлэх үндэс болно. Удирдлага эсвэл төрийн нэр барьсан хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Нөхцөл байдал танаас биеэ барих, буулт хийх чадварыг шаардаж байна. Гэр бүлдээ цаг гарга. Тэнд таныг хүлээж байгаа асуудал байна. Хойшлуулахгүй шийдэх хэрэгтэй бололтой.