Dark Light
Нийгэм | 2025-05-18

"LUBAN” ДАДЛАГЫН БААЗ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын сайд П.Наранбаяр Үхань хотноо БНХАУ-ын Боловсролын дэд сайд Ву Янтай уулзав. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газраас боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч буйд талархал илэрхийлээд, хоёр улсын боловсролын салбарт дараах чиглэлийг түлхүү хөгжүүлэхийг санал болгосныг Хятадын тал дэмжин хүлээж авлаа. Тухайлбал, Монголд техникийн боловсролын “Luban” дадлагын бааз байгуулах, мэргэжлийн сургуулиудын чадавхыг бэхжүүлэх, Хятадад суралцах ахисан түвшний монгол оюутны тоог нэмэгдүүлэх, алслагдсан бүсийн сургуулиудад ухаалаг ангиуд байгуулах, хоёр улсын боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг болно.

Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголд нийт 6 сургууль, 1 цэцэрлэгийн барилга барьсанд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлээд, анх яригдсан 21 сургууль цэцэрлэгийн барилгыг барих нь чухал болохыг онцлов.

БНХАУ-ын Боловсролын дэд сайд Ву Ян саналуудыг ажил хэрэгчээр хүлээн авч, хамтран хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18