Dark Light
Нийгэм | 2025-05-18

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ 2.6 ТЭРБУМ ЕВРОД ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Европын cэргээн босголт, хөгжлийн банкны 2025 оны жилийн уулзалт, бизнес форум Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лондон хотноо 2025 оны 5 дугаар сарын 13-аас 15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Банкны захирагч нарын ээлжит чуулганаар 2026-2030 онд хэрэгжүүлэх гуравдах удаагийн стратегийн төлөвлөгөөг баталж, банкны үйл ажиллагааг Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутагт өргөжүүлж буйтай холбогдуулан Бенин, Кот д’Ивуар, Нигери улсуудыг банкны хүлээн авагч улсаар баталлаа.
Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалт 2023 онд 143 сая евро байсан нь 2024 онд 264 сая евро болж тус банкны Монгол Улс дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж буй бөгөөд энэ удаагийн жилийн уулзалт, бизнес форумд Монгол Улсын банк, санхүү, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, Хаан банк 145 сая америк долларын хэлцлийг байгуулсан нь Монгол Улсын санхүүгийн байгууллагад тус банкнаас олгосон хамгийн өндөр дүнтэй санхүүгийн хэлцэл болж байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.6 тэрбум еврод хүрсэн байгаагаас 74%-ийг хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалт эзэлж байна.
Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08