Dark Light
Нийгэм | 2025-05-18

МАТАР: СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЧАГНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хамт олон дотроо баяр баясгалантай, албархуу бус уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Танд атаархагчдын явуулга энэ үед гай удах ч, бүү бууж өг. Энэ өдөр олон хүний сэтгэлд эерэг өв үлдээхээр үйл ажиллагаа зохион байгуул. Үл ойлголцол, хэрүүл маргаан зөрчил тэмцэл үүсвэл чухал бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг түр хойшлуул.

Үхэр: Анхаарал болгоомжгүй байсан хүмүүс ямар нэг чухал зүйлээс хоцорч магадгүй. Зарим хүмүүс алдар нэрд хэт шунана. Ухаалаг байж аль болох зөв замаар, сайжирч дэвших хэрэгтэй. Амьдралын туршлагатай хүмүүстэй ярилцах нь тэдний мэдлэг боловсролыг ашиглах боломж олгоно. Санхүүгийн болон албан байр суурийн нөхцөл байдал өөдрөг болох дүр зураг харагдана.

Ихэр: Энэ өдрийг шинэ хүмүүстэй уулзах ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэлийн үгийг сонсох зэргээр өнгөрүүлэх таатай байна. Олон талын авьяастай хүмүүс өөрийн ажилладаг салбартаа сайн амжилтад хүрэх боломж гарна. Бусдын эмх журамгүй байдалтай тулгарч гуниглах магадлалтай. Стресст орохоос зайлсхий. Эрүүл мэнд тогтворгүй байх тул урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах нь зүйтэй.

Мэлхий: Аливаа үйл явдлыг тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч мэдэрдэг байх нь чухал байна. Эрч хүчтэй байж чадахгүй ч бодсон санасан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бие даах чадвар өндөр байх тул шинжлэх ухаан болон уран бүтээлийн үйл ажиллагаатай холбоотой хүмүүс бусдаас хамаарал багатай ажиллаж чадна. Ойр дотнын хүмүүсийн асуудалд та оролцож, цаг зав гаргах хэрэгтэй болно.

Арслан: Уран бүтээлч хүмүүс хийсэн урлагийн бүтээлээсээ өндөр сэтгэл ханамж авах болно. Ирээдүйгээ зоригтой хар. Амжилтын төлөө чармайн зүтгэх хүмүүсийг од эрхэс ивээнэ. Амьдралыг үзэх үзэл санааг өөрчлөх шинэ хүнтэй танилцаж магадгүй. Танд өнөөдөр олж авсан мэдлэг чинь хожим ихээхэн тус болно. Хөгжин дэвшихэд үргэлж бэлэн бай.

Охин: Та өөрийн эрч хүч, авьяас чадварт итгэж байгаа бол таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөж чадна. Хувийн сайн харилцааны нөлөөгөөр амьдралын түвшин дээшилнэ. Таныг хүрээлдэг найз нөхдийн мөн чанар танигдана. Та өөртөө итгэлтэй харагдаж чадвал бусдын хайр урамшууллыг хүртэх болно.

Жинлүүр: Ажил хэрэгт үүссэн нөхцөл байдлын учрыг нь олоход хүндхэн байна. Өдөр тутмын ажилдаа түүртэж байгаа бол бага ч болтугай амрах цаг болсон байна. Бүх зүйлийг байранд нь тавихад багагүй эр зориг, золиос хэрэгтэй гэдгийг ойлго. Энэ цаг үеэс эхлэн хорт зуршлуудаасаа салахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.

Хилэнц: Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Өөрийгөө эерэг байдлаар цэнэглэхэд тохиромжтой өдөр. Хэрэггүй бодол санаагаа зүгээр л гаргаж хая. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Бодож санасан зүйлээ нэрэлхэлгүй бусадтай хуваалц. Гомдол гутралаа дотроо бүү хадгал. Хачирхалтай санал ирж болзошгүй.

Нум: Олон нийтийн үйл ажиллагаанд тааламжтай өдөр байх болно. Ойрд холбогдоогүй дотнын найзуудтайгаа холбоо барь. Ажил хэргийн амжилтад хамаарах хүчин зүйлүүдийг мэдрэх мэдрэмж, зөн билигтээ илүү итгэ. Үнэн сэтгэлээсээ таныг дэмжих ч нүдэнд чинь харагдахгүй үнэнч хүмүүс байна.

Матар: Сэтгэл зүрхээ чагна. Өнөөдөр зөн совингоо анхааралтай ажиглаж, зөв тайлбарла. Арилжаа наймааны ажил бүтэмжтэй болж сайн орлого авчрах магадлалтай. Шинэ санаагаа хэрэгжүүлбэл орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Энэ нь танд чамгүй ашиг авчрах болно.

Хумх: Ажил хэргийн харилцаанд чухал өөрчлөлт орж байгааг олж мэднэ. Өвөрмөц сэтгэлгээ энэ цаг үеийн амжилтын нууц болно. Өнөөдөр таны ер бусын өвөрмөц санаа дэвшүүлэх чадвартай байна. Өөрийгөө элдэв өнгө будаггүй харуул. Өвөрмөц санаагаа зөв илэрхийлбэл од эрхэс хэрэгжих боломжтойг зааж байна. Энэ нь ихээхэн эрч хүч шаардах тул чөлөөт цагаараа идэвхтэй амрах хэрэгтэй.

Загас: Гэнэтийн өөрчлөлт амжилт азгүйдэл алийг нь ч авч ирж магадгүй. Таны сайн зан чанар өөрийн байр сууриа бэхжүүлэх үндэс болно. Удирдлага эсвэл төрийн нэр барьсан хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Нөхцөл байдал танаас биеэ барих, буулт хийх чадварыг шаардаж байна. Гэр бүлдээ цаг гарга. Тэнд таныг хүлээж байгаа асуудал байна. Хойшлуулахгүй шийдэх хэрэгтэй бололтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18