Dark Light
Нийгэм | 2025-05-18

ДҮЛЦЭН ӨРГӨХ, ЛУС ТАХИХ ЁСЛОЛ МАРГААШ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Дүйнхор бурхны үүднээс дүлцэн өргөх, лус тахих зан үйлийн хурал энэ жил 2025 оны 5 сарын 19-ний өдөр болох гэж байна.

Тус хурал нь Дэчэнгалаба дацан 1994 онд дахин сэргэснээс хойш жил бүр уламжлал болон Гачууртын Хар усан тохойн аманд болдог билээ.

Хөтөлбөр

  • 07:00 – Өмнөтгөл хурал
  • 09:00 – Дэчэнгалаба дацангаас хөдөлнө
  • 11:00 – Лусад хот мандалын элс өргөх ёслол эхэлнэ. (Лүчог)

ДҮЛЦЭНГИЙН ЭЛС ӨРГӨХИЙН УТГА

Дүйнхор буюу Цагийн хүрдэн бурхан нь ханьцашгүй дээд тантрын ёсны идам бурхдын нэг бөгөөд түүнд зориулсан тахилгын нэг төрөл нь дүлцэнгийн элс өргөх зан үйл юм.

Хот мандлын ёсны дагуу нарийн чанд дэгээр бүтээгдсэн энэхүү элсийг:

  • Бурхан шүтээн, газар нутаг, уул, усны эзэн лус, савдагт өргөхөд тэдний сэтгэл баясдаг гэж үздэг.
  • Лусад өргөсөн хот мандлын нэг ширхэг элс нь 10000 лан алт өргөсөнтэй тэнцэх их буян хураадаг хэмээдэг.

Гэхдээ нэгэн чухал учир бий. Өргөсөн элсний ширхэг ч эргүүлэн авчрахыг цээрлэдэг. Учир нь, лус дагаж ирдэг хэмээн сануулдаг тул зориулсан уул, усандаа ариун сэтгэлээр өргөж, олон хэсэг таслан тараах ёсгүйг анхаарах нь зүйтэй.

“Уул, газар, ус, булаг шанд, нуур цөөрөм бүр эзэнтэй. Хэрэв тэднийг хүндэтгэн тахивал сайн сайхан ивээл оршино, харин болгоомжгүй харьцвал лус, савдгийн хорлол, зовлон үүснэ” гэдэг. Иймд дүлцэн өргөхөөр явахдаа зөв зохистой үйлдэл, бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг ариусган бүтээх нь зохистой.

БЭЛТГЭХ ЗҮЙЛС

  • Тавгийн идээ (даллагын)
  • Сүү
  • Дүлцэнгийн элс (Дацангаас авна)

Холбогдох утас: 99108226

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18