Dark Light
Нийгэм | 2025-05-19

ЦАГ АГААРЫН 10 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 05 дугаар сарын 20-ноос 05 дугаар сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
 
20-22-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 
 
Хур тунадас: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 20-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 21, 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 19-20-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 20, 21-нд шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, 22-ноос дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14