Dark Light
Нийгэм | 2025-05-19

12 ОРДЫН ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/05/19 - 2025/05/25).

Хонь: Танд атаархагчдын явуулга энэ үед гай удах ч, бүү бууж өг. Олон хүний сэтгэлд эерэг өв үлдээхээр үйл ажиллагаа зохион байгуул. Хамт олон болон удирдлагатайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд. Үл ойлголцол, хэрүүл маргаан зөрчил тэмцэл үүсвэл чухал бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудлыг түр хойшлуул. Удахгүй бүх зүйл хэвдээ орно. Хамаг нөөц бололцоо мөн өөрийгөө ч дэмий зовоох зүйлд бүү цаг зарцуул. Үр ашиггүй маргаан ярилцлагаас зайлсхий. Хайр сэтгэлээ харилцаа хурцадвал түүнийг шалгах хугацааг өөртөө олго. Өөрийн авьяас чадварыг бүхий л түвшинд гаргавал олны өмнө гялалзаж, бусдын сонирхлыг татах болно. Орлого нэмэгдэх боловч тэр хэмжээгээр гэнэтийн зарлага ихэснэ. Аз амжилт гэнэт санамсаргүй ирнэ. Гэхдээ орлогоо улам сайжруулах гэж санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийх нь маш осолтой. Их мөнгө хүний мөн чанарыг шалгана. Хэрэгцээгүй үйл ажиллагаанд эртнээс арга хэмжээ авахгүй бол нэлээд их мөнгөний зарлага гарна. Хэцүү асуудалд орооцолдож нэр хүндээ унагаахаас сэргийл. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлийн болон хувийн ажил хэрэгт таатай. Сонирхолтой хүмүүстэй танилцах шинэ зүйлийг нээн олох зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Өөрийгөө танин мэдэх ур чадвараа нээн илрүүлэх боломж олдоно. Сүм хийдэд очин залбирч сэтгэлээ ариусга. Гэрийнхээ ажилд ханцуй шамлан зүтгэвэл тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Найз нөхдөө урьж сайхан хоол ундаагаар дайлж, тоглож зугаац. Өөртөө хэт ачаалал бүү өг. Арилжаа наймааг од эрхэс ивээж байна. Гэхдээ тохиролцоог төгс хийж сур. Санхүүгийн асуудал хэлэлцэхдээ мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсохыг зөвлөж байна. Эрүүл мэндээ анхаарч, эмчилгээ хийлгэхэд үр дүн сайн байна.

Үхэр: Анхаарал болгоомжгүй байсан хүмүүс ямар нэг чухал зүйлээс хоцорч магадгүй. Зарим хүмүүс алдар нэрд хэт шунана. Амьдралын туршлагатай хүмүүстэй ярилцах нь тэдний мэдлэг боловсролыг ашиглах боломж олгоно. Аливаа зүйлсийг хэтрүүлэх байдлаас болоод сэтгэл зүйн байдал эмзэг байна. Зарим үед зохимжгүй зан гаргах магадлалтай. Асуудал дагуулсан ажлаа дуусгахад таны эрч хүч эерэг энерги онцгой их хэрэг болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хүндрэл үүсэж болзошгүй тул шаардлагагүй зардал бүү гарга. Сэтгэлдээ таарсан чухал зүйл л худалдан авахгүй бол шаардлагагүй худалдан авалт хийх хэрэггүй. Хэдий хямрал арилах шинжтэй мэт санагдавч, цааш хүндэрч ч болзошгүй. Байр суурь, нэр хүндээ зөв ашиглах үе. Мөн нэр нөлөөтэй түншүүдийн харилцаа холбоонд түшиглэн үйл ажиллагаа явуул. Гаднын таагүй нөлөөнөөс хамгаалахад сайн хамт олны бүрдэл чухал нөлөө үзүүлнэ. Эрүүл мэнд асуудалд орж магадгүй байна. Буруу амьдралын хэв маяг баримтлах хандлагатай байгаа тул өөрчлөлт хий. Долоо хоногийн сүүл рүү удирдах арга барил болон хэрэглээний технологи өөрчлөгдсөнөөс үүдсэн шинэ зохицол шаардагдаж болзошгүй. Бусдыг өөртөө үг дуугүй захирагдахыг шаардах нь таагүй үр дагавар авч ирнэ. Хэт өндөр шаардлага бусдад бүү тавь. Уулзалт хийж өргөн хүрээнд харьцахад таатай. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж, дуусгаж амжаагүй ажлаа гүйцээ. Бүтээлч ажиллагаа идэвхтэй амралттай хосолбол хүнд өдрүүдийн алжаалыг тайлагдана. Амьдралаас юу өгч авахаа сайтар тунгаа. Гэнэт өвдөж магадгүй. Спортоор хичээллэ. Агаарт гарч, сайн унтаж амар. Гэр бүлийн харилцаанд үүссэн асуудал амархан шийдэгдэнэ. Хувийн амьдралаа сайжруулах бүх боломжийг ашигла. Зөн мэдрэмж, авьяас чадвар өндөр байх тул уран бүтээлч хүмүүсийг амжилт хүлээж байна.

Ихэр: Олон талын авьяастай хүмүүс өөрийн ажилладаг салбартаа сайн амжилтад хүрэх боломж гарна. Бусдын эмх журамгүй байдалтай тулгарч гуниглах магадлалтай. Стресст орохоос зайлсхий. Эрүүл мэнд тогтворгүй байх тул урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах нь зүйтэй. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Өөрийн сайн талаас нь харж чадахгүй бол ажил хэргийн харилцаа таагүй байна. Хялбар аргаар мөнгө олох гэж бүү оролд. Ямар ч тохиолдолд хөнгөмсөг амьдарч болохгүй. Гүйлгээ ухаантай, хөдөлмөрч шургуу байх хэрэгтэй. Тууштай байвал амжилт тантай хамт байх болно. Гадаад төрх эсрэг хүйсийн хүмүүсийн анхааралд өртөх ч таны төсөөлсөн хүн бодит байдал дээр өөр байх магадлалтай. Иймд чухал харилцаанд тэвчээртэй бай. Ажил амьдралаа өөрчлөх шинэ шалтгаан гаргахыг үгүйсгэхгүй. Шинэлэг санаа олж, шийдвэрээ гарга. Дарга удирдлагатай харьцах үед хэт бие тоох эсвэл худал долигоносон байдал гаргаж болохгүй. Долоо хоногийн сүүл рүү өсөн дэвшихэд саад болох зүйлийг хурдан шийдэхгүй бол буруу замаар будаа тээлгэнэ. Албан томилолтоор явбал ажил сайн бүтнэ. Удирдах ажил хийдэг хүмүүс амрах завгүй ажиллах бололтой. Өөрийн үзэл бодол болон ур чадварт эргэлздэг хүмүүст ирээдүйн дүр төрхийг тодруулж өгсөн үйл явдал тохиолдоно. Хоосон гомдлоо нуух нь асуудал үүсгэнэ. Хэт хатуу бус уян хатан бай. Үүссэн асуудлыг эергээр шийдэх арга ол. Эхлээд дэмий мэт санагдсан санаа хожим гялалзсан амжилт олж болно. Зүрх сэтгэлийн асуудал таны амьдралд чухал байр эзэлж байна. Хайрын болзоо амжилттай болно. Ямар ч үед өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх бэлэн бай. Гэр бүлд зөрчил үүсэж болзошгүй тул дотнын хүндээ сэтгэлийн бэлэг өг. Хайр энхрийллээр гачигдаж байгаа бол зөрчил гомдлоор дүүрэн байхыг үгүйсгэхгүй.

Мэлхий: Эрч хүчтэй байж чадахгүй ч бодсон санасан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бие даах чадвар өндөр байх тул шинжлэх ухаан болон уран бүтээлийн үйл ажиллагаатай холбоотой хүмүүс бусдаас хамаарал багатай ажиллаж чадна. Нийгмийн харилцаанд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжинэ. Амжилт болон бүтэлгүйтэл аль нь ч байсан тайван хүлээж ав. Ямар ч үед амгалан тайван байдалтай байвал олон хүмүүст таалагдана. Зөн билэг хурц байх тул санхүүгийн болон гэр орны ажлыг урагштай бүтэмжтэй болгоно. Ирээдүйд илүү санхүүгийн эрх чөлөөтэй амьдрахад туслах хөрөнгө оруулалт хийх боломж гарна. Хэрэв эрх мэдлийн төлөөх тэмцэлд оролцохыг хүсвэл мэдрэмжтэй бөгөөд ухаалаг бай. Хайр дурлалд бат итгэлцэл тогтож байна. Биеийн хүчний болон сэтгэл зүйн ачааллаа тохируулахгүй бол энэ бүхэн өвчний үндэс болж болзошгүй байна. Мэдрэлийн систем эмзэг байна. Долоо хоногийн сүүл рүү тавьсан зорилгодоо хүрэх чадвартай байх бөгөөд хэрвээ ямар нэг шийдвэр гаргавал юу ч болсон өөрчлөхгүй байх хэрэгтэй. Мэргэжлийн ажилдаа хүчин чармайлт гарга. Өөрөө бие даан олон асуудлыг шийдэх боломжтой. Бусдаас хараат бусаар бие даан шийдэх ажил хэрэг эсвэл хувийн асуудалдаа хэчнээн завгүй байсан ч цаг гарган шийдэл хай. Гэр бүлийнхэндээ сайн тусалж дэмж. Хувийн амьдралдаа эрсдэл гаргах тэнэг үйлдэл хийхээс зайлсхий. Дэмий зүйлд цаг заваа бүү үр. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахын тулд бие биеэсээ магтаалын үгсээр урамшуул. Бусдаас анхаарал халамжаа бүү харамла.

Арслан: Долоо хоногийн эхээр ирээдүйгээ зоригтой харж амжилтын төлөө чармайн зүтгэх хүмүүсийг од эрхэс ивээнэ. Уран бүтээлч хүмүүс хийсэн урлагийн бүтээлээсээ өндөр сэтгэл ханамж авах болно. Дотоод сэтгэлийн дуудлагаа олж сонсохыг хичээ. Та ажил амьдралыг сайхан болгох таатай тохиолдлыг хүлээсэн бол энэ цаг үеийг ашигла. Харин долоо хоногийн эхээр мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргавал санхүүгийн байдал муудаж магадгүй. Юу ч болсон өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч бай. Хийхээр төлөвлөсөн ажлынхаа нарийн төлөвлөгөөг гарга. Алдаа гарахаас битгий ай. Зорилгодоо хүрэх замаа эрж олох нь чухал. Долоо хоногийн сүүлээр танд сэтгэл санааны тусламж хэрэгтэй бололтой. Од эрхэс таны авьяас чадвараа гаргах үйлийг дэмжих болно. Уран бүтээлч хүмүүс амжилт гаргаж хийсэн бүтээл нь урт настай байх болно. Гэр бүлдээ чин сэтгэлээсээ ханд. Харилцан ойлголцол үүсгэхийн тулд бага зэрэг хүлээцтэй байхад буруудахгүй үе. Айлчин гийчин ирж цагийг завгүй боловч зугаатай өнгөрүүлэх бололтой.

Охин: Өөрийн эрч хүч, авьяас чадварт итгэж байгаа бол таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөж чадна. Хувийн сайн харилцааны нөлөөгөөр амьдралын түвшин дээшилнэ. Таныг хүрээлдэг найз нөхдийн мөн чанар танигдана. Та өөртөө итгэлтэй харагдаж чадвал бусдын хайр урамшууллыг хүртэх болно. Хүсэл мөрөөдөл болон материаллаг ашиг сонирхол хоорондоо зөрчилдөнө. Танд ёс зүйн хэм хэмжээ дутагдах бололтой. Зугаа цэнгэлд зарцуулах мөнгөө багасга. Эс тэгвээс хайртай хүмүүс тань таны сайн сайхан ярианд итгэхээ болино. Өөрийн нөөц бололцоог нээн харуул. Өөрт оногдсон үүрэг даалгаврыг сайн биелүүл. Сэтгэлийн хат ихээр шаардах болно. Та сэтгэл санааны хямралд орвол өөрийн эргэн тойрныхныгоо ч бас хямраана. Чухал гэрээ хэлэлцээр байгуулах бол болгоомж илүүдэхгүй. Янз бүрийн эрсдэлтэй аз сорьсон үйлдлээс холуур тойрохыг хичээгээрэй. Ээдрээтэй нөхцөл байдалд хууран мэхлэх үйлдэлд өртөхөөс сэргийл. Гол давуу талаа өрсөлдөгчдөө бүү таниул. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн харилцаа холбоо тогтоох болон хувийн амьдралаа өөрчлөхөд санхүүгийн боломж саад болно. Гэнэтийн мэдээ, санаандгүй үйл явдлаас болж дурлалт хосууд холдоно. Асуудалд уран бүтээлч сэтгэлгээгээр хандвал эерэг үр дүн шууд илэрнэ. Мөн таны ажил хэрэгч байдал эрхэлсэн ажилд тань эмх журамтай байдлыг бүрдүүлнэ. Бусдыг сайн сонсож, бүгдээс суралцаж зарим үед илүү хүлээцтэй бай. Хэрэв өөрийн дутагдалтай байдлаа засаж чадвал гэр бүл дэх элдэв хэрүүл шуугианаас зайлсхийх боломжтой. Хайртай хосуудын дунд амьдралын цаашдын ирээдүйг шийдэх чухал яриа өрнөнө. Та өөрийнхөө алдаа дутагдалтай эвлэрч амьдарвал удахгүй хайртай хүнээ алдахад хүрнэ. Өөрөө өөрийгөө хуурч, зөвтгөх гэж бүү оролд. Тайван байж бусдын санааг хүндлэх нь сайн үр дүн өгнө.

Жинлүүр: Ажил хэрэгт үүссэн нөхцөл байдлын учрыг нь олоход хүндхэн байна. Өдөр тутмын ажилдаа түүртэж байгаа бол бага ч болтугай амрах цаг болсон байна. Бүх зүйлийг байранд нь тавихад багагүй эр зориг, золиос хэрэгтэй гэдгийг ойлго. Энэ цаг үеэс эхлэн хорт зуршлуудаасаа салахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа болгоомжтой бай. Үйл ажиллагааныхаа нарийн төлөвлөгөөг гаргаж, түүнээ боломжтой бол байнга мөрдөж ажилла. Хэт өөртөө итгэлтэй байх нь томоохон алдагдалд хүрэх шалтгаан болно. Энэ үед гэрээ хэлэлцээр, арилжаа наймааг дуусгах гэж яарах хэрэггүй. Хийж буй ажлаасаа сонирхол буурах, хангалттай урам зориггүй болж, уйтгарлах хандлага ажиглагдана. Ирсэн мэдээллийг олон талаас нь нягтал. Энэ үед олсон амжилтаа бага гэж битгий чамла. Алдар нэр лүү бүү яар. Хайр сэтгэлийн харилцаагаа халамжлах цаг болжээ. Хосууд нэг нь нөгөөгөөсөө давуу гэдгээ харуулах гэж маргалдах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү саад бэрхшээл гарах тул таагүй байж мэдэх уулзалтуудыг цуцал. Таамаглаагүй явдлууд учирч болзошгүй учир та зөн совиндоо итгэнэ. Мөн найз нөхөдтэйгөө харьцах харьцаа ч таагүй байдалд орж мэднэ. Ямар нэг тодорхойгүй байдлаар таны төлөвлөгөөг өөрчлөх гэнэтийн үйл явдал болж болзошгүй. Өөрийн буруу зуршлаа засах тал дээр санаа тавь. Нэгэн хэвийн уйтгартай амьдрал, бусдаас хэт хамаарах ажил хэрэг нь таны эрүүл мэндэд их саад болно. Гэр бүлдээ сайн ойлголцох алхам хийвэл хайрын холбоо бат бөх, удаан жаргалтай байх болно. Таны анхаарлын төвд хүүхдийн хүмүүжил байна. Хуучны дурсамжаа их эргэн санагалзвал өнгөрсөндөө дүгнэлт хийж бодлогошрох болно. Сайхан дурсамжаа сэргээвэл гайхалтай цаг үе байх болно. Та дотоод сэтгэлээ маш гүн гүнзгийгээр ойлгох болно.

Хилэнц: Энэ долоо хоногт хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Өөрийгөө эерэг байдлаар цэнэглэхэд тохиромжтой. Хэрэггүй бодол санаагаа зүгээр л гаргаж хая. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Бодож санасан зүйлээ нэрэлхэлгүй бусадтай хуваалц. Гомдол гутралаа дотроо бүү хадгал. Хэтэрхий их зүйл төлөвлөх хэрэггүй. Чимээ шуугиан ихтэй орчин таны тэвчээрийг ихээр барна. Оюун ухаан хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл хөдөлгөм сонирхолтой үй явдал таныг хүлээж байна. Найз нөхөдтэйгөө хамт ямар нэг хөгжилтэй зүйл хийх боломжийг өөртөө олго. Харин нууцаа алдахад хүргэхээс болгоомжилж сайн танихгүй хүмүүсээс хол бай. Албан тушаал дэвших магадлалтай. Гэхдээ од эрхсийн гэнэтийн нөлөөнөөс болж магад янз бүрийн алдаа гаргахаас урьдчилан сэргийл гэж зөвлөж байна. Зөвхөн өөрийн ур чадварт тохирсон ажил хэргээ хэрэгжүүлэх аргыг ол. Ямар ч үйл ажиллагаа хууль ёсны байхад санаа тавь. Хэсэг хугацаанд сэтгэл санаа тогтворгүй байх тул хуучны ажлаа амжуулж дуусга. Аливаа сонголтыг дан ганц сэтгэлийн хөөрлөөр бүү хий. Халдварт өвчин тусах эрсдэл байна. Долоо хоногийн сүүл рүү бага зэрэг эрсдэлтэй алхам хийхэд болно. Таны өмнө шинэ боломжууд нээгдэж байна. Таны тууштай хариуцлагатай чанарыг зөвхөн хамт олон бус дарга удирдлагууд мэддэг болохын тулд юу хийх талаар өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй. Олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч өмнө нь бодсон төлөвлөгөөгөө зөрчиж, хуумгай хөдөлбөл алдаа болж мэднэ. Хүч хэрэглэхээс татгалз. Та бага зэрэг сэтгэл зоволтыг мэдрэх болно. Элдэв ойворгон зангаасаа болгоомжил. Бодол ухаанаа хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Мөн дотно найзууд болон гэр бүлийн харьцаанд дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та эелдэг тусархуу байхыг од эрхэс зөвлөж байна.

Нум: Олон нийтийн үйл ажиллагаанд тааламжтай үе байх болно. Олон нийтийн төлөө ажиллах үедээ амжилт, алдар нэр хөөцөлдөх хэрэггүй. Зөв бодолтой явбал хожим санасандаа хүрэх л болно. Таны нээлттэй, ил тод байдал бусдад итгэл төрүүлж, үр дүнд нь ажил хэрэгтээ амжилт гарна. Ажил хэргийн амжилтад хамаарах хүчин зүйлүүдийг мэдрэх мэдрэмж, зөн билигтээ илүү итгэ. Харин сэтгэл хөдлөл их байвал аливааг зөв хүлээж авах чадвар багасаж үл ойлголцол үүсэж мэднэ. Аз сорьсон санхүүгийн үйлдэл хийхээс татгалз. Гэнэтийн үүрэг даалгаврууд, хөндлөнгийн нөлөө таны анхаарлыг сарниулна. Ажлынхаа чиглэл эсвэл байршлыг өөрчлөхөд сайн үр дүн ирж магад. Бизнес эрхлэгч нар хуучин түншүүдтэйгээ ажиллах үедээ худалдаа, наймаа нь амжилттай байх магадлал өндөр. Харин шинэ танил танил найдваргүй зан гаргаж таны цагаас үрэх бололтой. Долоо хоногийн сүүл рүү олдсон боломжуудыг ухаалгаар ашиглаж чадвал албан тушаалын байр сууриа бэхжүүлэх болно. Удирдах ажил хийдэг хүмүүс хамт олныхоо сахилга батыг бэхжүүлэх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт гол анхаарлаа хандуул. Од эрхсийн нөлөөгөөр удахгүй таны нэр нөлөөг өсгөх шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Хэт сэтгэл хөдлөлөөс болгоомжилж, аливаа учралыг эрүүл ухаанаар дүгнэж харах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсэн үйлдэлдээ дараа нь харамсах болно. Ямар нэг зөвшилцөлд бэлэн бай. Зайлшгүй шаардлага гарч танихгүй хүнтэй харьцах бол болгоомжтой бай. Ахмад настай хүмүүс эрүүл мэндийн асуудал амьдралд нь чухал байр суурь эзэлдэг гэдгийг илүү ойлгоно. Эрүүл мэндийн байдал өөрөө аяндаа сайжирна гэж харсны хэрэггүй. Биеийн дархлаагаа сайн дэмж.

Матар: Арилжаа наймааны ажил бүтэмжтэй болж сайн орлого авчрах магадлалтай. Шинэ санаагаа хэрэгжүүлбэл орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Залуу хүмүүс ирээдүйдээ ихээхэн хэрэгтэй зүйлийг санаачлах бололтой. Харин нэг ажлаа удаан хийсэн хүмүүст ажил амьдрал нь өсөж томорсон ч улам их анхаарал шаардаж буй мэт санагдана. Зарим зүйлийг нь өөрчлөх боломж өөртөө олго. Төрөлхийн авьяас чадвараа хөгжүүлж өөрийнхөө шинэ боломжийг илрүүл. Нэр алдартай хүмүүсийн амьдралдаа хэвшүүлсэн дадлуудаас суралц. Цаг зав гарган бясалгал хийж, өөрийн дотоод ертөнцөө чагнахыг хичээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх сэтгэл санааны эрмэлзэл дүүрэн байна. Гэхдээ шийдэмгий алхам бүү хий. Санхүүдээ тохирсон зүйлс худалдан авбал танд таашаал өгнө. Та ирээдүйд бодсон санаснаа биелүүлэхийн тулд хэмнэлтийн горимыг сонго. Долоо хоногийн сүүл рүү үйл явдлын хэмнэлийг хурдасгах гэж бүү хичээ. Түншүүд болон харилцагч нарт дарамт болно. Тэвчээргүй байвал хэрүүл эвдрэлийн эхийг тавих болно. Таны их зан, биеэ тоосон байдал бусад хүмүүсийн итгэл сэтгэлийг бууруулна. Эргэн тойрноо мэдрэх байдал дутагдаж мэдэх тул аль болох сонор сэрэмжтэй яв. Сайн муу нь баталгаагүй мэдээлэлд бүү итгэ. Дэмий зүйлд цаг хугацаа эрч хүчээ зарах хэрэггүй. Бусдыг сонс гэхдээ өөрийн төлөвлөгөөний дагуу ажилла. Ойр дотнынхонтойгоо зөрчилдөхөөс сэргийл. Таны хайр дурлалын асуудал ээдрээтэй байгаа бол зөвшилцөх алхмыг санаачлан хийхэд тохиромжтой үе. Идэвхтэй бүтээлч байдал болон үнэнч хайр дурлал, уучлал нигүүлслийн хүчээр тайвширна. Эрүүл мэндээ муутгахаас болгоомжил.

Хумх: Ажил хэргийн харилцаанд чухал өөрчлөлт орж байгааг олж мэднэ. Ер бусын өвөрмөц санаа дэвшүүлэх чадвартай байна. Өөрийгөө элдэв өнгө будаггүй харуул. Өвөрмөц санаагаа зөв илэрхийлбэл од эрхэс хэрэгжих боломжтойг зааж байна. Нийгмийн ямар ч үйл явдалд чиг баримжаа алдалгүй өөрийгөө хамгаалж чадвал байр сууриа хадгалах болно. Ямар ч хүнд байдлаас гарах чадвараа ашиглаж чадах юм бол та хүслээ биелүүлж чадна. Урьд болсон ямар нэгэн асуудлыг дахин сөхөгдөж магадгүй. Хувийн асуудал, гэр орны ажил их цаг эзэлнэ. Ажилдаа ихэнх цагийг зарцуулах бэлтгэлтэй бай. Эргэн тойрондоо болж буй элдэв өөрчлөлтүүдэд тоомсоргүй бүү ханд. Гэхдээ та шинэ зүйл бүрийг яаран хүлээн авах шаардлагагүй. Бусадтай хэт мөчөөрхөх нь таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Сэтгэл зүйгээ удирдах арга барил чухал. Санаа зовоосон асуудлаа мартахыг хичээ. Од эрхэс танд хамтран ажилладаг хүмүүстэйгээ ажил төрлөө нэгдэн эрхлэхийг зөвлөж байна. Дотнын хүмүүсийнхээ санхүүгийн дэмжлэгт найд. Ихэнх хүмүүс өөрийн хүрээллийн хүмүүстээ сэтгэл хангалуун байна. Долоо хоногийн сүүл рүү сонирхолтой, өвөрмөц хүмүүстэй учирна. Зарим хүний хэлсэн үг таны амьдралыг өөрчлөх шидтэй байна. Бичиг цаасны ажилтай хүмүүс чухал баримттай холбоотой мэдээлэл олох болно. Бусадтай тогтоосон харилцаа холбоогоо идэвхжүүл. Гэр бүлдээ зориулах цагаа хэдэн өдрийн өмнөөс, их ажил эхлэхээс өмнө төлөвлө. Хэлсэн амласандаа хэний ч өмнө бай хүрдэг байх нь чухал. Зарим тохиолдох үйл явдлууд таныг жаргалтай болгоно. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэхийг хичээ. Сайхан хайрыг хүсэж байгаа ч хардалт таны талаар буруу ойлголт өгөх бололтой. Цагийг хайртай хүнтэйгээ тайван өнгөрүүлж, амрах хэрэгтэй. Эсвэл хөгжилтэй зугаалга хийх нь та нарт гайхамшигтай сэтгэгдэл үлдээнэ.

Загас: Гэнэтийн өөрчлөлт амжилт азгүйдэл алийг нь ч авч ирж магадгүй. Таны сайн зан чанар өөрийн байр сууриа бэхжүүлэх үндэс болно. Удирдлага эсвэл төрийн нэр барьсан хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Нөхцөл байдал танаас биеэ барих, буулт хийх чадварыг шаардаж байна. Хурц асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаарай. Ул үндэсгүй хардлага сэрдлэгээс зайлсхий. Стресст орохоос сэргийлж таагүй хүмүүсээс хол бай. Амьдралын нөхцөл байдал солигдох магадлалтай тул сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Залуу хүмүүс зугаа цэнгэлд ихэнх цагийг зарцуулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Өөртөө өндөр шаардлага тавь. Ялангуяа залуу хүмүүст биеэ дайчлах юм бол муугүй боломж гарна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт амжилт гаргах боломж байна. Олон нийтэд өөрийн ололт амжилтаа зөв танилцуулбал нэр алдарт хүрнэ. Амжилтаа ахиулах хүсэлд хэт бүү авт. Түншүүд эсвэл хамт олонтойгоо муудалцаж магадгүй. Ажлаа ч амьдралаа ч аль алийг нь анхаарлын гадна орхиж болохгүй. Гэр бүлдээ цаг гарга. Тэнд таныг хүлээж байгаа асуудал байна. Хойшлуулахгүй шийдэх хэрэгтэй бололтой. Хайрын сэтгэлийн харилцаа таагүй нөлөөнөөс болж, хоорондоо татагдах хүсэл эрмэлзэл багасаж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү асуудлыг дэвэргэхгүй байх нь хамгийн чухал. Харилцан ойлголцол чухал тул өрсөлдөгч нартайгаа ч харилцан ашигтайгаар асуудлыг шийдэхийг хичээ. Гэхдээ юуг ч амлаж хэрэггүй. Ямар нэгэн ам тангараг тавихаас татгалзаарай. Эрч хүчтэй, шийдэмгий байх нь бүгдэд таалагдахгүй ч бусдад зөв мэдрэмж төрүүлбэл танд удахгүй сайн үр дүн ирнэ. Хүсэл зориг ихтэй байх тул хайртай хүмүүсийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байна. Залуу хүмүүс оргилуун мөрөөдөлдөө автана. Өөрийн байр суурийг зөв илэрхийл. Ирээдүйн амьдралдаа том дэвшил авчрах санаагаа бодит болгоход илүү анхаар. Гэр орныхоо ажилд оролцох хэрэгтэй бололтой. Гэхдээ хүнд хүчир ажил хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Харин хайртай хүмүүстэйгээ дотно яриа өрнүүлэхэд цаг гарга. Бусдын үгийг хүлээн авах чадвартай байна. Үх хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг анхааралтай сонс.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25