Dark Light
Нийгэм | 2025-05-19

3 ХҮН НАС БАРЖ, 3 ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Ховд аймагт 2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарч 11 хүн унаж, гурван хүн амиа алджээ. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодрууллаа. 
-Хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Тавдугаар сарын 17-ны өдрийн 16:50 цаг орчимд Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн унасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Орон сууцны зориулалт бүхий барилга дээр ажиллаж байсан 11 иргэн өргөгч төхөөрөмжтэйгөө унаснаас гурван иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас уг асуудалтай холбоотой хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлаас хамаараад холбогдох дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргана. Тэгэхээр одоо шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна. 
-Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Уг харамсалтай хэргээс үүдэн гурван иргэн нас барсан. Олон нийтийн сүлжээгээр зөрүүтэй тоо яваад байгаа. Мөн гурван иргэний биеийн байдал хүнд, ухаангүй эрүүл мэндийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна. 
-Барилгын хэдэн давхар нь баригдаж байсан бэ. Тухайн хүмүүс хэдэн давхраас унасан бэ?
-Уг барилга нь 40 айлын орон сууцны зориулалттай, таван давхар барилга гэх мэдээлэл байна. 
-Тухайн барилгын компанийн удирдлагуудыг шалгаж байгаа юу?
-Энэ хэрэгт мэдээж ажил олгогчийн асуудал яригдана. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал давхар яригдана. Эрүүгийн хуульд энэ төрлийн үйлдлийг маш тодорхой хуульчилсан байдаг учраас уг зүйлчлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25