Dark Light
Нийгэм | 2025-05-19

"АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2025" БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран Ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, ажил олгогчдын 700 гаруй төлөөлөл оролцож

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого;
  • Нийгмийн даатгалын багц хууль;
  • Жендерийн мэдрэмжтэй ажлын байр;
  • Ажил олгогчдын сайн туршлагын талаар танилцуулга мэдээлэл хүргэж, санал солилцож байна.

Зөвлөгөөнд НДЕГ, ХХҮЕГ, Жендерийн үндэсний хороо бусад холбогдох байгууллагаас панелистаар оролцож мэдээлэл солилцлоо. Зөвлөгөөний үеэр дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид, ХАБЭА-н сургалтын байгууллагууд ажлын хувцас, тоног төхөөрөмжийг танилцуулж үзэсгэлэн худалдааг явуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25