Монгол Улсаас Тайландын вант улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон энэ сарын 9-ний өдөр барилгын 17 давхраас унаж амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар ГХЯ-наас тодруулахад “Хууль хяналтын байгууллагын албан ёсны дүгнэлтийг хүлээж байна. Элчин сайд А.Төмөр 2020 онд томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусаж, нэг жилийн хугацаагаар сунгаад байсан юм. ГХЯ Элчин сайд томилох асуудлыг дангаараа шийдэхгүй. Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчийн тамгын газарт шилжүүлж, Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-д оруулж ирдэг. Тэгэхээр эгүүлэн татах асуудлыг ЕТГ-тай хамтран шийднэ” гэв.