Ховд аймагт 2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарч 11 хүн унаж, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Барилгаас унасан хүмүүсийн биеийн байдлыг тодрууллаа.
Найман хүний гурвынх нь биеийн байдал нэн хүнд Ховд аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвд эмчлүүлж байна. Тэгвэл ГССҮТ-өөс хагалгаа хийх нарийн мэргэжлийн эмч нар тус төвийг зорьжээ. Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Хоёр нарийн мэргэжлийн эмч өчигдөр Ховд аймгийг зорьсон. Бусад нарийн мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.
Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэнгээс тухайн хүмүүсийн биеийн байдал ямар байгааг тодруулахад “Улаанбаатар хотоос гэмтлийн эмч нарын баг ирсэн. Яг одоо хагалгаа орж байна. Хагалгааны дараа тодорхой болно” гэв.