БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2025.05.20 / МЯГМАР ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 05:08-20:30
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Аргын тооллын тавдугаар сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Тооно одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 05:08 цагт мандан, 20:30 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.