2025 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамт олон болон удирдлагатайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд. Удахгүй бүх зүйл хэвдээ орно. Хамаг нөөц бололцоо мөн өөрийгөө ч дэмий зовоох зүйлд бүү цаг зарцуул. Үр ашиггүй маргаан ярилцлагаас зайлсхий. Хайр сэтгэлээ харилцаа хурцадвал түүнийг шалгах хугацааг өөртөө олго.
Үхэр: Аливаа зүйлсийг хэтрүүлэх байдлаас болоод сэтгэл зүйн байдал өнөөдөр эмзэг байна. Зарим үед зохимжгүй зан гаргах магадлалтай. Асуудал дагуулсан ажлаа дуусгахад таны эрч хүч эерэг энерги онцгой их хэрэг болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хүндрэл үүсэж болзошгүй тул шаардлагагүй зардал бүү гарга.
Ихэр: Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Өнөөдөр сайн талаас нь харж чадахгүй бол ажил хэргийн харилцаа таагүй байна. Хялбар аргаар мөнгө олох гэж бүү оролд. Ямар ч тохиолдолд хөнгөмсөг амьдарч болохгүй. Гүйлгээ ухаантай, хөдөлмөрч шургуу байх хэрэгтэй. Та тууштай байвал амжилт тантай хамт байх болно.
Мэлхий: Амжилт болон бүтэлгүйтэл аль нь ч байсан тайван хүлээж ав. Ямар ч үед амгалан тайван байдалтай байвал олон хүмүүст таалагдана. Та өөрөө өөртөө л хүндрэлүүд бий болгож байна. Биеийн хүчний болон сэтгэл зүйн ачааллаа тохируулахгүй бол энэ бүхэн өвчний үндэс болж болзошгүй байна.
Арслан: Харилцаанд ахиц гаргах алхмыг өөрөө санаачлан хий. Дотоод сэтгэлийн дуудлагаа олж сонсохыг хичээ. Энэ өдөр та чухал гэрээ байгуулж, ашигтай хэлэлцээр хийж чадна. Та ажил амьдралыг сайхан болгох таатай тохиолдлыг хүлээсэн бол энэ цаг үеийг ашигла. Өнөөдөр та бусдын үзэл санааг зөв ойлгож чадна.
Охин: Хүсэл мөрөөдөл болон материаллаг ашиг сонирхол хоорондоо зөрчилдөнө. Танд ёс зүйн хэм хэмжээ дутагдах бололтой. Зугаа цэнгэлд зарцуулах мөнгөө багасга. Эс тэгвээс хайртай хүмүүс тань таны сайн сайхан ярианд итгэхээ болино. Асуудлыг хэрүүл маргаанаар бүү шийд. Зарим үед дураараа байх эрхтэй ч дандаа амжилт олно гэж байхгүй. Өөрийгөө зөв талаас нь олж нээхийг хичээ.
Жинлүүр: Хэт өөртөө итгэлтэй байх нь томоохон алдагдалд хүрэх шалтгаан болно. Ирсэн мэдээллийг олон талаас нь нягтал. Энэ үед олсон амжилтаа бага гэж битгий чамла. Алдар нэр лүү бүү яар. Хайр сэтгэлийн харилцаагаа халамжлах цаг болжээ. Хосууд нэг нь нөгөөгөөсөө давуу гэдгээ харуулах гэж маргалдах хэрэггүй.
Хилэнц: Хэтэрхий их зүйл төлөвлөх хэрэггүй. Чимээ шуугиан ихтэй орчин таны тэвчээрийг ихээр барна. Оюун ухаан хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл хөдөлгөм сонирхолтой үй явдал таныг хүлээж байна. Найз нөхөдтэйгөө хамт ямар нэг хөгжилтэй зүйл хийх боломжийг өөртөө олго. Харин нууцаа алдахад хүргэхээс болгоомжилж сайн танихгүй хүмүүсээс хол бай.
Нум: Олон нийтийн төлөө ажиллах үедээ амжилт, алдар нэр хөөцөлдөх хэрэггүй. Зөв бодолтой явбал хожим санасандаа хүрэх л болно. Харин сэтгэл хөдлөл их байвал аливааг зөв хүлээж авах чадвар багасаж үл ойлголцол үүсэж мэднэ. Таны нээлттэй, ил тод байдал бусдад итгэл төрүүлж, үр дүнд нь ажил хэрэгтээ амжилт гарна.
Матар: Хэрвээ та амьдрал ахуйгаа өөрийн хүссэнээр өөрчлөхийг хүсэж байсан бол үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх цаг үе иржээ. Залуу хүмүүс ирээдүйдээ ихээхэн хэрэгтэй зүйлийг санаачлах бололтой. Харин нэг ажлаа удаан хийсэн хүмүүст ажил амьдрал нь өсөж томорсон ч улам их анхаарал шаардаж буй мэт санагдана. Зарим зүйлийг нь өөрчлөх боломж өөртөө олго.
Хумх: Нийгмийн ямар ч үйл явдалд чиг баримжаа алдалгүй өөрийгөө хамгаалж чадвал байр сууриа хадгалах болно. Ямар ч хүнд байдлаас гарах чадвараа ашиглаж чадах юм бол та хүслээ биелүүлж чадна. Урьд болсон ямар нэгэн асуудлыг дахин сөхөгдөж магадгүй. Хувийн асуудал, гэр орны ажил их цаг эзэлнэ. Ажилдаа ихэнх цагийг зарцуулах бэлтгэлтэй бай.
Загас: Хурц асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаарай. Ул үндэсгүй хардлага сэрдлэгээс зайлсхий. Стресст орохоос сэргийлж таагүй хүмүүсээс хол бай. Амьдралын нөхцөл байдал солигдох магадлалтай тул сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Залуу хүмүүс зугаа цэнгэлд ихэнх цагийг зарцуулахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.