Нийслэлийн авто замын шинэчлэлийн хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэл хийхээр болжээ.
Урд талын эгнээ: 5 дугаар сарын 21-ний 22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл
Хойд талын эгнээ: 5 дугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хаагдана.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд аль болох өөр чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Тус хэсгийн замыг шинэчилснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн зорчих нөхцөл сайжрах хүлээлттэй байна.