ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Исаак Осипович Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ахлах ахлагч М.Отгонжаргал амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.
Тус уралдаан нь энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орноос авьяаслаг уран бүтээлчид оролцсон өрсөлдөөнтэй тэмцээн болсон юм.
М.Отгонжаргалын авьяас, уран чадвар, мэргэжлийн өндөр түвшний гүйцэтгэл нь шүүгчдийн талархлыг хүлээж, Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд дахин нэг удаа дуурсгалаа.
Энэхүү бахархам амжилтад нь халуун баяр хүргэе!