Dark Light
Нийгэм | 2025-05-20

ОРОС УКРАИН Л ДАЙНЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Өнгөрсөн жил Дональд Трамп Украины дайныг "24 цагийн дотор" дуусгана гэж амласан.

Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр энэ асуудал зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт “биечлэн уулзаж” тохиролцож байж шийдэгдэнэ гэж хэлсэн.

Гэвч даваа гарагт байдал дахин өөрчлөгдлөө.

Путинтэй хоёр цаг утсаар ярьсны дараа Трамп энхийн хэлэлцээрийн нөхцөлүүдийг зөвхөн Орос ба Украин хэлэлцэн тохиролцож чадна гэж, магадгүй Ромын папын тусламжтайгаар ч байж болохыг онцолсон.

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч энх тайвны боломжит ирээдүйн талаар өөдрөг үзэл бодлоо алдаагүй бөгөөд нийгмийн сүлжээнд тулалдаж буй талууд "нэн даруй" гал зогсоох болон дайныг дуусгах хэлэлцээг эхлүүлнэ гэж бичжээ.

Гэвч энэ өөдрөг үзэл санаа нь Оросын байр суурьтай бага зэрэг зөрчилдөж байгаа юм. Путин зөвхөн түүний улс Украинтай хамтран "ирээдүйн боломжит энхийн гэрээний тухай санамж бичиг" боловсруулахад бэлэн гэж мэдэгдсэн.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25