Dark Light
Нийгэм | 2025-05-20

ГҮН НУУРТ ДАДЛАГА ХИЙЖ, УР ЧАДВАРАА ШАЛГУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гүн нуур дахь сургалтын төв, Усан спорт сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байгаа аврагч-усчин шумбагчийн анхан шатны сургалтын хүрээнд Гүн нуурт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Энэ үеэр гүний усны иж бүрдэлтэй усны гүнээс биет олох, 20-25 метрийн зайд багаар эрлийн ажиллагааг зохион байгуулах, усан дотор дохио дамжуулах дадлага сургалтыг хийсэн юм.

Мөн 50 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн гүнд усны гүнээс хөндлөн шумбалт хийх, 5, 16 метр зайд ачаа тээвэрлэх, 5 метрийн өндрөөс үсэрч усны гүнд байгаа ачааг гаргах зэрэг нормативаар ур чадвараа шалгууллаа.

Улмаар 6 алба хаагч тус аймгийн Сүхбаатар сумын Мастерсийн сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос ахлагч Г.Гантогтох өврөөр даллаж сэлэх 50 метрийн төрөлд мөнгө, мэлхий сэлэлтийн 50 метрийн 25-29 насны ангилалд алтан медалийг хүртсэн бол тус ангилалд ахлагч Ч.Өвгөнхүү мөнгө, ахлагч Б.Энх-Амар хүрэл медалийг тус тус хүртээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25