Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Завхан аймгийн төв Улиастай хот, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.
Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд хэмжилт хийж хянах боломжтой болж байна. Ингэснээр агаарын чанарыг хянах автомат станцтай аймгийн тоо 4 болж байна. Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон мэргэжилтэн нар, Завхан, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын удирдлагууд оролцов.