Dark Light
Нийгэм | 2025-05-20

ФИЛИППИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт бараалхан, хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, цахим хөгжлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.
Тухайлбал, Монгол Улсаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Филиппиний зах зээлд экспортлох, манай залуу бизнес эрхлэгчид, технологийн старт-ап компаниудын үйл ажиллагааг тэлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох боломжийн талаар ярилцаж, энэ нь иргэдийн харилцан зорчих урсгал, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоог эрчимжүүлэх чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Филиппиний “5 сая мод тарих” хөтөлбөртэй уялдуулан, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал солилцсон нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудалд оруулж буй хамтын хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Филиппин Улсад амьдарч, суралцаж, ажиллаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад улс байнга анхаарч байхыг хүслээ. Ноён Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс илгээсэн мэндчилгээ, захидлыг уламжиллаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00