Dark Light
Нийгэм | 2025-05-21

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ИНДОНЕЗ УЛСАД АЙЛЧИЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо-гийн урилгаар 2025 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1982 оноос хойш буюу 43 жилийн дараа Индонез Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонез Улсын Ардын Зөвлөлийн Ассамблейн дарга Ахмад Музани-д бараалхаж, Гадаад хэргийн сайд Сугионо-той албан ёсны хэлэлцээ хийнэ.
Түүнчлэн АСЕАН-ы Ерөнхий Нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн болон АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Т.Ватанабэ нартай тус тус уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Энэхүү айлчлалын гол зорилго нь АСЕАН-ы нөлөө бүхий Индонез Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00