Dark Light
Нийгэм | 2025-05-21

ХАВИРГА, БАЯНХОШУУ БООМТУУДЫГ ХАМТРАН ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл энэ сарын 19, 20-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Засаг дарга Жи Юнчяний урилгаар Хөлөнбуйр хотод ажиллалаа.
Өнгөрсөн хугацаанд хоёр талын бүс нутгууд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, хөгжүүлсээр байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл
Монгол Улсын Их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Монгол-Хятад-Орос"-ын эдийн засгийн коридор бий болгоход боомтын хөгжил үүнийг дагасан аялал жуулчлал, бусад салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэх бодит ажлуудыг талууд хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Уулзалтын үр дүнд талууд:
  1. Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн эдийн засгийн 2 дахь коридор болох Монгол, Хятадын Хавирга-Ар хашаат боомтыг шинэчлэх, өргөтгөх бүтээн байгуулалтын ажил 2028 онд дуусахаар төлөвлөсөн. Иймд аялал жуулчлалын салбар хөгжиж, гадаад дотоодын аялагчдын урсгал нэмэгдэх тул олон улсын зэрэглэлтэй боомтоор Монгол Улсын иргэдийг Хайлаар хот хүртэл бага оврын автомашинаар зорчих боломжийг шийдвэрлэх
  2. Бүс нутгийн найрамдалт харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Дорнод аймагт 2000 нарс модоор ой, төгөл байгуулах ажлыг энэ намраас эхлүүлэх,
  3. Байгаль орчин, ойжуулалтын чиглэлээр мэргэжилтнүүдийг туршлага судлуулж, дадлагажуулах.
  4. "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн шинэчлэлт, тохижилтын ажлыг хамтран хэрэгжүүлэх,
  5. Баянхошуу боомтын гүүрийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх.
  6. Архашаат боомтоор зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллах, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, шинэ маршрутыг гаргах.
  7. Хил орчим гарсан ой хээрийн түймрийг унтраахад харилцан туслах, хилээр нэвтрэх яаралтай тусламжийн ногоон гарцыг байгуулах,
  8. “Сэргээгдэх эрчим хүчний сэргэлт"-ийн хүрээнд Зүүн бүс нутагт энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч, үйлдвэр аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах.
  9. Дорнод аймгийн харьяалах боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл экспортлох боломжийг дэмжиж хамтран ажиллах,
  10. Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хамтын ажиллагаа, багш, эмч, мэргэжилтнүүдийн туршлага судлах арга хэмжээ, оюутан суралцагчдын дадлага, солилцоо, тэтгэлэгт хамруулах хөтөлбөрийг цаашид өргөжүүлэн хамтарч хэрэгжүүлэх,
  11. Хөлөнбуйр хотын Монгол эмнэлгийн эмч нар ирэх 6 дугаар сард зочилж, үзлэг, эмчилгээ хийн, Дорнод аймгийн Эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бусад салбарын асуудлыг санамж бичгийн хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцлээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00