Dark Light
Нийгэм | 2025-05-21

“ГЭГЭЭН МУЗА 18” НААДМЫН ЗОЧИН ШҮҮГЧИДТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Гэгээн муза” олон улсын театрын наадам 18 дахь удаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2025 оны 05 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан тус наадмын зочин шүүгчээр уригдан ажиллаж буй Олон Улсын театрын институтийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава, Хонг Конгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун, Япон Улсын Токио дахь D’UOMA ex machina театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумото Ацуши, Дани Улсын “Winter movement academy”-ийн үүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис, ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нартай уулзаж, Нийслэл Улаанбаатар хотын даргын талархал, мэндчилгээг уламжилж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Жилээс жилд цар хүрээ өргөжин, олон улсын театруудын оролцоо нэмэгдэж, улс нийгмийн соёлын үнэлэмж, иргэдийн оюун санаа, соён гэгээрлийн төлөвшилд өндөр ач холбогдол үзүүлж буй “Гэгээн Муза” наадмыг Азийн театрын наадам болгон хөгжүүлэх боломжийг судлан үзэж, хамтран ажиллах боломжтойг дурьдлаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00