Dark Light
Нийгэм | 2025-05-21

Ж.АМАРСАНАА: ТА БҮХНИЙГ ХҮЛЭЭЦТЭЙ, ХҮН ЧАНАРТАЙ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Тайландын Бангкокт Элчин сайдаар ажиллаж байгаа А.Төмөрийн эхнэр Л.Орхон энэ сарын 9-нд /2025.05.09/ шилжих шөнө 17 давхар барилгаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрээр 41 настай байсан бөгөөд энэ хэргийг осол уу, бусдын амь насанд санаатай халдсан хэрэг үү гэдгийг тогтоохоор Бангкок дахь цагдаагийн газар ажиллаж байгаа хэмээн мэдээлсэн.

Тэгвэл Тайландад болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа мэдээлэл өглөө. Тэрээр “Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа дүү нар, танилуудад талархал илэрхийлж байна. Нэг зүйлийг онцгойлон хэлье. Манай бэр миний охиноос ялгаагүй хүүхэд. Миний хүүгийн эхнэр, гурван ачийн ээж өөд болж тэнгэрт халилаа. Золгүй явдал гэж хэлмээр байна. Хууль шүүхийн байгууллага Тайландад энэ хэргийг хянаж, шалгаж байгаа гэж ойлгосон. Асуудал дуусаагүй байна. Үүний дараа асуудал чигтэй, баримжаатай албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх. 49 хоног нь болоогүй байхад бид янз бүрийн мэдэгдэл хийж, хүмүүсийн толгой тархийг эргүүлэх хэрэггүй гэж бодож байгаа. Гэхдээ зайлшгүй хэлэх шаардлага гарч ирлээ гээд ярьж байна. Учир нь сүүлийн үед хэвлэлээр, фейсбүүкээр буруутгасан янз бүрийн зүйлс гарч байна. Нийгмийн зүгээс.. Дуу, дуугаа авалцаад би биедээ дамжуулаад, хуваалцаж байна. Энэ асуудалд хүлээцтэй, тайван ойлгож байгаач ээ гэж хэлэх гэсэн юм. Албан ёсны хуулийн байгууллагын шийдвэр гараагүй. Энэ хавар нийгэм бужигнаан, үймээн хэл ам ихтэй байна. Үүн дээр нэмээс болгож энэ асуудлыг бужигнуулаад баймааргүй байна гэж хэлэх гэсэн юм. Манай бэр, хүү, ач нарын зургийг гаргаад яриа өрнүүлээд яваад би үнэхээр харамсаж байна. Жаахан хүүхдүүд буруугүй шүү дээ. Миний зургууд зөндөө л гарч байна. Тэр яах вэ байж л байх юм байгаа биз. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай анхааралтай байж байгаасай гэж хүсэх гэсэн юм”

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00