Dark Light
Спорт | 2026-10-24

ДЭМБЭРЭЛИЙН СЭЛЭНГЭЭ АЗИЙН ПАРА НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Япон улсын Айчи мужийн Нагояа хотноо зохион байгуулагдаж буй Азийн пара спортын V наадмын байт харвааны төрөлд Олон улсын хэмжээний мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ гайхалтай амжилт үзүүллээ.

Тэрбээр пара байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх шийдвэрлэх харваанд БНХАУ-ын тамирчин Гао Зихантай цэц мэргээ сорьж, 7:3-ын харьцаатайгаар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон юм. ОУХМ Дэмбэрэлийн Сэлэнгээ нь үүний өмнөх өдөр эмэгтэй багийн (хосын) ангилалд ОУХМ Буянжаргалын Оюун-Эрдэнийн хамт Ираны багийг 6:2-оор давамгайлж, хүрэл медаль хүртээд байсан билээ. Ингэснээр тэрээр Азийн пара наадмын байт харвааны төрлөөс нэг дор хоёр медаль зүүсэн Монголын анхны түүхэн тамирчин болж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан рекурв төрлийн алтан медалийг Хятадын тамирчин Гао Зихан (Gao Zihan) авсан бол хүрэл медалийг түүний нутаг нэгтэн Ван Сюэцинь (Wang Xueqian) хүртсэн байна.

Хятадын тамирчин Гао Зихан манай Дэмбэрэлийн Сэлэнгээг 7:3 харьцаатай хожсоноор Пара наадмын эмэгтэйчүүдийн "нээлттэй" ангиллын сонгомол нум харвааны төрөлд түрүүлж, гурав дахь алтан медалиа хүртсэн нь энэ юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10