Монгол улсын 15 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг Азербайжан улсад зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний нээлтийн тоглолтдоо Папуа Шинэ Гвиней улсын шигшээ багийг 6-2 гэсэн харьцаатайгаар буулган авч тэмцээнийг ялалтаар эхлүүллээ.
Уг тоглолтод монголын өсвөрийн хөлбөмбөгчид довтолгооны гайхалтай тоглолтыг үзүүлсэн бөгөөд багийн ахлагч Зоригтын Эрхэмбаяр өрсөлдөгчийнхөө хаалганд гурван гоол оруулж хет-трик хийн багаа тэргүүлсэн байна. Мөн манай багийн залуу тоглогчид болох Мөнх-Эрдэнийн Од нэг гоол, Билэгтийн Содбилэг нэг гоол, Отгонхүүгийн Энхжаргалан нэг гоол тус тус оруулснаар багийнхаа ялалтыг баталгаажуулж эхний гурван оноогоо авлаа.
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулагдаж буй тус тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэх бөгөөд Монголын өсвөрийн шигшээ баг маргааш буюу 2026.10.25-ны өдөр Ботсвана болон Мали улсын багуудтай дараалан тоглох хуваарьтай байна. Үүний дараа 2026.10.26-ны өдөр Беларусь болон Перу улсын шигшээ багуудтай хэсгийн сүүлчийн тоглолтуудаа хийнэ.
ТАТАР МАЙДАР






Спорт


